Хурд групп нь 395 ажилтантай бөгөөд туслан гүйцэтгэгч компаниудыг оролцуулбал нийт 3000-4000 орчим хүнийг тогтмол ажилтай байлгадаг.

Эрхэм зорилго
Бий болгосон нэр хүнд, амжилтаа бататгаж, үйл ажиллагаа явуулж буй салбартаа жишиг тогтоогч байж, нийгэмд сайн сайхнаар үлгэрлэгч хамт олон байна.
Алсын хараа
Үндэсний хөгжлийн манлай түнш болно.
Нийгмийн хариуцлага
Нийгмийн хариуцлагын хүрээнд “Чадварлаг хүн, Бүтээмжтэй бизнес, Гэгээлэг нийгэм, Ногоон хөгжил, Ухаалаг ирээдүй” гэсэн таван талт бодлогыг баримтлан ажилладаг.
Бид хэн бэ?
Хурд групп нь худалдаа, үйлчилгээ, тээвэр, уул уурхай, үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт чиглэлээр идэвхитэй үйл ажиллагаа эрхэлдэг Монголын томоохон ҮНДЭСНИЙ групп компаниудын нэг юм. Компани нь 1993 онд гадаад дотоод худалдаа эрхлэх чиглэлээр анх байгуулагдсан ба тухайн үедээ ОХУ-аас хүнсний бүтээгдэхүүн, автомашины дугуй, УАЗ автомашиныг импортлон оруулж ирж хэрэглэгчдэд анх танигдсан.
Өнөөдөр бид барилга угсралт, үл хөдлөх хөрөнгийн түрээс, үл хөдлөх хөрөнгийн менежмент, автомашин дугуйн худалдаа, Сургуулийн өмнөх боловсролын үйл ажиллагаа, фитнес клуб, тээврийн үйлчилгээ, уул уурхайн хайгуул гэх мэт салбаруудад үйл ажиллагаа явуулж байна.
Бидний түүх

Ерөнхий захирал
Д.Энхгэрэл
Захирлын мэндчилгээ
Эрхэм хүндэт хамт олон, бизнесийн түнш, харилцагчид та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг эрэн мэндчилье. Манай хамт олон “Хурдтай хөгжлийг хамтдаа” уриатайгаар хийж бүтээх ирмүүн хүсэл тэмүүллээр жигүүрлэн үйл ажиллагаагаа явуулж эхлэснээс хойш даруй 18 жилийг үдээд байна. Энэ хугацаанд хийж бүтээсэн бүтээн байгуулалт, өргөжин тэлсэн үйл ажиллагааны цар хүрээ, гаргасан амжилт ололт бүхэн маань чадварлаг баг хамт олны чин сэтгэлийн хөдөлмөр хичээл зүтгэл төдийгүй, харилцагч та бүгдийн итгэл даасан тогтвортой хамтын ажиллагаа дэмжлэгийн үр дүн гэдгийг хэлэхэд таатай байна.
Монгол улс их бүтээн байгуулалтын гараан дээр ирээд буй энэ түүхэн цаг үед та бүхэнтэй хамтран ажиллаж хөгжил цэцэглэлт, аз жаргалтай амьдралыг хамтдаа бүтээн босгох нэр төртэй хариуцлагыг хэрэгжүүлж байгаадаа бид баяртай байна. Та бүхний зорилго, ажил үйлс үргэлжид сэтгэлчлэн бүтэж, гэр бүл хамт олноороо амжилтанд хүрэх өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Чин сэтгэл шингэсэн ажил үйлс бүхэн амжилт авчирдаг гэдэгт бид итгэдэг.