2020 он гарсаар үүссэн нөхцөл байдал биднийг онлайнаар ажил, амьдралаа авч явах чадварт “хүчээр” шахам сургаж буй. Энэ хэрэгцээ шаардлагын дагуу бүхий л салбарууд дижитал шилжилтийг их бага хэмжээгээр хийж буйн дотор боловсролын салбарын шилжилт олны анхаарлыг онцгойлон татаж байгаа билээ. Тийм ч учраас багш суралцагчдын амьд холбоог орлож, бүтээмжийг бууруулалгүй сургах, суралцах боломжийг боломжит дээд түвшинд байлгах технологиуд улам бүр эрчээ авч буй. Үүнийг 2019 онд 1.6 тэрбум ам.долларын эргэлттэй байсан ухаалаг самбарын зах зээл 2026 онд 5.6 тэрбум ам.доллар болж, даруй гурав дахин томрох төлөвтэй байгаагаас бэлхнээ харж болно. 2020 оны хичээлийн шинэ жилийг угтан боловсролын салбарын инновац, дижитал шилжилтийн чухал хэсэг болох ухаалаг самбарыг өнөөдрийн нийтлэлдээ онцолж байна.