• Хүннү2222 төсөл FB
    Like Лайк
  • Нарны хороолол
    Гуравдугаар ээлжийн захиалга авч байна
  • Энхтайван хотхон
    Захиалга авч байна. 11-346655
Бидэнтэй хамтран ажиллах

Бидний үйл ажиллагаанд хамгийн тэргүүн эгнээнд тавигддаг зүйл бол гарцаагүй Хөдөлмөр хамгаалал, Аюулгүй ажиллагаа юм. Бид өөрийн ажилчид болон бидний ажлын талбайд зочилж буй хүн бүрийн амь нас, эрүүл мэндийг чандлан хамгаалахад бүхий л анхаарлаа хандуулдаг. Хурд группын ажилтан бүр улс, орон нутгийн болон компанийн дотоодод мөрдөгддөг Хөдөлмөр хамгаалал, Аюулгүй ажиллагааны хууль, дүрэм, журмыг чандлан мөрдөхөд чухал үүрэг гүйцэтгэдэг. Манай компанийн ажилтан болж буй хүн бүр Эмнэлэгийн анхан шатны тусламж болон Хөдөлмөр хамгаалал, Аюулгүй ажиллагааны мэдлэг олгох 20 цагийн сургалтанд сууж чандлан мөрддөг. Энэхүү сургалтын программын тулгын чулуу нь дараах зарчмуудаар тодорхойлогдоно:

  • Бүхий л осол урьдчилан сэргийлэх боломжтой
  • Аюулгүй ажиллагааны хяналт нь бидний өдөр тутмын үйл ажиллагааны томоохон хэсэг
  • Удирдлага нь ажиллагсдын эрүүл, аюулгүй ажиллах нөхцлийг хангах хамгийн чухал үүрэгтэй
  • Бүхий л ажилтан компанийн хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөж, аливаа осол, гэмтэл гарахаас урьчдилан сэргийлэх
  • Манай удирдах ажилтнууд ажлын байрны аюулгүй ажиллагааны талаар үлгэр дуурайл үзүүлэн ажиллах
  • Манай хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны программ нь бүхий л ажилтан болон бизнесийн үйл ажиллагаатай холбоотой хэн бүхэнд хүртээмжтэй байх

Хурд групп-д хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа нь багийн хамтын хичээл зүтгэл юм. Бид нар хамтдаа амьдралын маань нэг хэсэг болсон ажлаа хийх явцдаа эрүүл, аюулгүй ажиллах нөхцлийг бүрдүүлж чаддаг. Энэхүү хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны программыг чанд мөрдөн ажилласнаар сүүлийн жилүүдэд ажлын байран дээр гарах осол, эндэгдэл тогтмол буурсаар байна.