Рапид харш ХХК, Апартмент Кэй Эич ХХК

2001 онд Хурд групп барилагын салбарт хөл тавсанаас хойш тус компани нь Орон сууц, үл хөдлөх хөрөнгийн зах зээлд санхүүжүүлэх, төсөл хэрэгжүүлэх / Real Estate Developer/ чиглэлээр эрчимтэй үйл ажиллагаа явуулаж байгаа бөгөөд Монгол Улсын барилгын салбарт ажил үйлсээрээ тэргүүлэгч байгууллагын тоонд ороод байна. Бидний анхны томоохон төсөл Урлан бүтээх төвийн дэргэдэх орон сууцны хорооллоор эхэлсэн бөгөөд энэ цагаас хойш Урт цагаан, Цэцэг зочид буудал, Оргил рашаан сувилал, 5-р сургууль, Рапид харш хороолол гэх мэтээр 3-20 сая долларын 8 томоохон барилгын төсөл хэрэгжүүлж, нийтдээ 1 оффисын барилга, 6000 мкв үйлчилгээний талбай, 4600 орчим айлын доороо дулаан гаражтай орон сууц барьсан амжилттай ажиллаж байна.