Хурдтай хөгжлийг хамтдаа!

Эрхэм зорилго

Бий болгосон нэр хүнд, амжилтаа бататгаж, үйл ажиллагаа явуулж буй салбартаа жишиг тогтоогч байж, нийгэмд сайн сайхнаар үлгэрлэгч хамт олон байна.

Алсын хараа

Үндэсний хөгжлийн манлай түнш болно.

Нийгмийн хариуцлага

Нийгмийн хариуцлагын хүрээнд “Чадварлаг хүн, Бүтээмжтэй бизнес, Гэгээлэг нийгэм, Ногоон хөгжил, Ухаалаг ирээдүй” гэсэн таван талт бодлогыг баримтлан ажилладаг.

Бид хэн бэ?

Хурд групп нь 395 ажилтантай бөгөөд туслан гүйцэтгэгч компаниудыг оролцуулбал нийт 3000-4000 орчим хүнийг тогтмол ажилтай байлгадаг.

Хурд групп нь худалдаа, үйлчилгээ, тээвэр, уул уурхай, үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт чиглэлээр идэвхитэй үйл ажиллагаа эрхэлдэг Монголын томоохон ҮНДЭСНИЙ групп компаниудын нэг юм. Компани нь 1993 онд гадаад дотоод худалдаа эрхлэх чиглэлээр анх байгуулагдсан ба тухайн үедээ ОХУ-аас хүнсний бүтээгдэхүүн, автомашины дугуй, УАЗ автомашиныг импортлон оруулж ирж хэрэглэгчдэд анх танигдсан.

Өнөөдөр бид барилга угсралт, үл хөдлөх хөрөнгийн түрээс, үл хөдлөх хөрөнгийн менежмент, автомашин дугуйн худалдаа, Сургуулийн өмнөх боловсролын үйл ажиллагаа, фитнес клуб, тээврийн үйлчилгээ, уул уурхайн хайгуул гэх мэт салбаруудад үйл ажиллагаа явуулж байна.

Бидний түүх

Preloader
  • 1993

    1993

    Гадаад дотоод худалдаа, аялал зуучлал эрхлэх чиглэлээр Хурд-Ч ХЭАА нь анх байгуулагдсан.

  • 1995

    1995

    ОХУ – ын Кама, Омск, Барнаулын үйлдвэрийн дугуйн импортын худалдаа эрхлэж эхэлсэн.

  • 1997

    1997

    ОХУ-ын УЛЬЯНОВСК АВТОЗАВОД-ын албан ёсны дистрибьютор болж, УАЗ-автомашины худалдаа эрхлэж эхэлсэн.

  • 2001-2006

    2001-2006

    Урлан хотхоны 658-н айлын орон сууцны төслийн эхлүүлж ашиглалтанд оруулсан.

  • 2008-2010

    2008-2010

    Урт цагаан хотхоны 124 айлын орон сууцыг ашиглалтанд оруулсан.

  • 2008-2012

    2008-2012

    2778 айлын орон сууцны Рапид харш хороололын төслийг эхэлж бүрэн ашиглалтанд оруулсан.

  • 2006-2009

    5-р сургууль хотхон, Цэцэг хотхон, Гурван Оргил хотхоны 270 айлын орон сууцыг ашиглалтанд оруулав.

  • 2010

    Өмнөговь аймагт нүүрсний тээврийн үйлчилгээг 170ш автомашинтайгаар “Эрдэнэс ТТ ХК” болон Энержи ресурс компанийн нүүрсний…

  • 2010

    Ашигт малтмалын хайгуул судалгааг хийж эхэлсэн.

  • 2011-2013

    2011-2013

    632-н айлын KH апартмент орон сууц, үйлчилгээний төвийн цогцолборыг барьж ашиглалтанд оруулсан.

  • 2011-2019

    2011-2019

    Нарны хороолол 3710-н айлын иж бүрэн хорооллыг Улсын сургууль, цэцэрлэгийн хамт ашиглалтанд оруулсан.

  • 2012-2017

    2012-2017

    Олон улсын стандартад нийцсэн 24 давхар Хаанбанк тауэр оффис болон Наадам центр үйлчилгээний төвийн барилгын…

  • 2013-2018

    2013-2018

    Жишиг хороолол Хүннү2222 төслийн 1-р ээлжийн 1420 айлыг орон сууцыг ашиглалтанд оруулсан.

  • 2014-2015

    2014-2015

    160 айлын Энхтайван хотхоныг үйлчилгээний төвийн барилгын хамт ашиглалтанд оруулав.

  • 2015-2017

    2015-2017

    Эрхий мэргэн цэцэрлэгийн 1 болон 2-р салбар, Наадам клубыг ашиглалтанд оруулсан.

  • 2017-2020

    2017-2020

    Цэнгэлдэх, Академи хотхонуудын 1-р ээлжийн нийт 1170 айл орон сууцыг үйлчилгээний төвийн хамт ашиглалтанд оруулсан.

Ерөнхий захирал
Д.Энхгэрэл

Захирлын мэндчилгээ

Эрхэм хүндэт хамт олон, бизнесийн түнш, харилцагчид та бүхнийхээ энэ өдрийн амар амгаланг эрэн мэндчилье. Манай хамт олон “Хурдтай хөгжлийг хамтдаа” уриатайгаар хийж бүтээх ирмүүн хүсэл тэмүүллээр жигүүрлэн үйл ажиллагаагаа явуулж эхлэснээс хойш даруй 18 жилийг үдээд байна. Энэ хугацаанд хийж бүтээсэн бүтээн байгуулалт, өргөжин тэлсэн үйл ажиллагааны цар хүрээ, гаргасан амжилт ололт бүхэн маань чадварлаг баг хамт олны чин сэтгэлийн хөдөлмөр хичээл зүтгэл төдийгүй, харилцагч та бүгдийн итгэл даасан тогтвортой хамтын ажиллагаа дэмжлэгийн үр дүн гэдгийг хэлэхэд таатай байна.

Монгол улс их бүтээн байгуулалтын гараан дээр ирээд буй энэ түүхэн цаг үед та бүхэнтэй хамтран ажиллаж хөгжил цэцэглэлт, аз жаргалтай амьдралыг хамтдаа бүтээн босгох нэр төртэй хариуцлагыг хэрэгжүүлж байгаадаа бид баяртай байна. Та бүхний зорилго, ажил үйлс үргэлжид сэтгэлчлэн бүтэж, гэр бүл хамт олноороо амжилтанд хүрэх өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

Чин сэтгэл шингэсэн ажил үйлс бүхэн амжилт авчирдаг гэдэгт бид итгэдэг.