• WHO WE ARE
    ХУРД ГРУПП

    Хурд групп нь 1995 оноос ОХУ- ын автомашины дугуйн худалдаагаар бизнесийн гараагаа эхэлж одоогоор худалдаа, авто тээвэр, ложистик, ашигт малтмалын хайгуул судалгаа, барилга бүтээн байгуулалт, үл хөдлөх хөрөнгийн менежментийн салбарт үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна. Үндсэн 400 орчим ажилтантай. Үйл ажиллагааны хүрээнд үндсэн болон туслан гүйцэтгэгч 50 -иад компаниудийн 3500 гаруй ажилчидыг ажлын байраар ханган ажилладаг. 2012 оны байдлаар манай компани мэргэшсэн санхүүч, менежер, инженерүүдээс бүрдсэн 30 орчим мэргэшсэн чадварлаг менежментийн баг бүрдүүлэн удирдлага зохион байгуулалтын босоо тогтолцоонд шилжиж 6 үндсэн хэлтэс, 16 салбар компанитайгаар үйл ажиллагаагаа удирдан, алсын хараатай даацтай төслүүдэд төвлөрөн ажиллаж байна.

    Бид шинэ менежмент, инновацийг тогтмол хэрэгжүүлж ажилладаг бөгөөд компанийн бизнесийн удирдлагадаа мэдээлэл технологийн оновчтой шийдлийг нэвтрүүлж “Хязгааргүй шийдэл” ХХК- тай хамтран “Онлайн хэрэглэгчийн бааз, захиалга, хяналтын иж бүрэн систем”-ийг хөгжүүлж 2013 онд ашиглалтанд оруулахаар ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд бид хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангахуйц шинэ технологийг нэвтрүүлэхдээ салбартаа анхдагч байсаар ирсэн.

    Бид бизнесийн орчинд шударга, ил тод зарчмыг баримтлан ажиллаж, бүтээн байгуулалт, татвар төлөлтийн үзүүлэлтээрээ улсдаа тогтмол тэргүүлж, 2011 онд 7 тэрбум, 2012 онд 15,5 тэрбум төгрөгийн татвар төлж эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна.

  • OUR HISTORY
    1995
    Гадаад дотоод худалдаа, аялал зуучлал эрхлэх чиглэлээр Хурд-Ч ХЭАА нь анх байгуулагдсан.
    1996
    “ХУРД ХҮНС” ХХК байгуулагдсан. Автомашины дугуйн худалдаа, хүнсний импорт /ОХУ-ын ОМКС, КАМА, БАРНАУЛ дугуйны худалдаа, хүнсний импортын худалдаа эрхэлдэг/
    1997
    “ХУРД АВТО” ХХК байгуулагдсан. Автомашины худалдаа /ОХУ-ын УАЗ-ын монгол дахь албан ёсны дистрибьютор/
    2001
    “ХУРД ГРУПП” ХХК байгуулагдсан. Үл хөдлөх хөрөнгө /developer/ хөгжүүлэгч төсөл хэрэгжүүлэгч компани/
    2010
    “CAУД ГОБИ БЛЕЙК ГОУЛД” ХХК байгуулагдсан. Уул уурхайн хайгуул /Өмнөговь, Дорнод, Хэнтий аймагт ашигт малтмалын хайгуулын ажил хийж байна/
    2010
    “ХУРД ТРАНС” ХХК байгуулагдсан.Тээвэр, ложистик /350 ажилчин, 270 хүнд даацын автомашинтай.Жилдээ 1,5 сая тонн нүүрс тээвэрлэх чадалтай. “Эрдэнэс таван толгой”, COAL компаниудын нүүрсний тээвэрт явдаг/
    2011
    “ХУРД ПРОПЕРТИЙЗ” ХХК байгуулагдсан. Үл хөдлөх хөрөнгийн менежмент /Хурд 24 давхар оффисийн барилга, Хүннү хороололын менежментийг эрхлэн ажиллах зорилготойгоор байгуулагдсан/
  • OUR AWARDS
    2008- МҮХАҮТ, Монгол улсын засгийн газрын “ТОП 100 Аж ахуйн нэгж”-д 11-р байр
    2009- МҮХАҮТ, Монгол улсын засгийн газрын “ТОП 100 Аж ахуйн нэгж”-д 37-р байр
    2010- МҮХАҮТ, Монгол улсын засгийн газрын “ТОП 100 Аж ахуйн нэгж”-д 23-р байр
    2011- МҮХАҮТ, Монгол улсын засгийн газрын “ТОП 150 Аж ахуйн нэгж”-д 29-р байр
    Монголын татварын албаны дээд шагнал “ХӨХ ДЭВТЭР”
    Алтан цамхаг “Golden tower 2011”-наадамаас “БАРИЛГЫН ШИЛДЭГ БҮТЭЭН БАЙГУУЛАГЧ, ГРАН ПРИ” шагнал
    Алтан цамхаг “Golden tower 2012”- наадамаас Апартмент Кей-Эйч төслөөр “ОРОН СУУЦНЫ ШИЛДЭГ ТӨСӨЛ” шагнал
    “Best of Mongolia 2012”- наадамаас “ШИЛДЭГ БАРИЛГЫН ГҮЙЦЭТГЭЛИЙН КОМПАНИ” шагнал.